Гар утас эсвэл түүний зайг хазаж эсвэл сорж болохгүй.

Ингэвэл гар утас гэмтэж эсвэл дэлбэрч, гал гарах болно.

Хүүхдүүд, амьтад жижиг эд ангийг залгиж, хахах аюултай.

Хэрэв гар утсыг хүүхдүүд ашиглаж байгаа бол зөв ашиглаж байгааг нь нягтал.

Гар утас эсвэл хамт ирсэн нэмэлт хэрэгслийг нүд, чих, амандаа бүү хий.

Эс тэгвэл амьсгаа боогдох эсвэл ноцтой бэртэхэд хүргэнэ.

Гэмтсэн эсвэл гоожиж буй Литий Ион (Ли-Ион)-той зайд бүү хүр.

Ийм Li-Ion зайг аюулгүй байдлаар хаяхын тулд хамгийн ойр байрлах эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.

Сэрэмжлүүлэг

Аюулгүйн сэрэмжлүүлэг, журмыг үл дагасны улмаас ноцтой бэртэх, өмч хөрөнгөд гэмтэл учрахад хүргэж болзошгүй.

Өөр цахилгаан хэрэгслийн дэргэд гар утсыг бүү ашигла.

Ихэнх цахилгаан хэрэгсэл радио хэлбэлзлийн долгион ашигладаг. Таны гар утас бусад цахилгаан хэрэгсэлд нөлөөлж магадгүй.

LTE-ийн өгөгдлийн холболт ашиглавал аудио төхөөрөмж, утасны аппарат гэх мэт өөр хэрэгсэлд нөлөөлж, улмаар саад болж болно.

Радио хэлбэлзлийн долгионд өртөж болзошгүй газар буюу эмнэлэг, хөлөг онгоц, өөрөө явагч тоног төхөөрөмж дотор гар утсыг бүү ашигла.

Гар утас нь зүрхний электрон төхөөрөмжид нөлөө үзүүлж болзошгүй тул хэрэв боломжтой бол гар утсыг зүрхний электрон төхөөрөмжөөс хол буюу дор хаяж 15 см-ийн зайд ашигла.

Монгол