Бүтээгдэхүүний зайг зөв хаях талаар.

(Хог цуглуулах салангид систем бүхий улс оронд хамаарна)

Зай, гарын авлага болон баглаан дээр байрлуулсан энэхүү тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүний зайг гэр ахуйн бусад хог хаягдлын хамт хаяж болохгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Hg, Cd, Pb зэрэг химийн

бодисын тэмдгээр тэмдэглэсэн байвал тухайн зайнд агуулагдаж буй мөнгөн ус, кадмий, хар тугалгын агууламжийн хэмжээ ЕХ-ны 2006/66 тоот удирдамжид заасан түвшнээс их болохыг илтгэнэ.

Уг бүтээгдэхүүнд холбогдсон зайг хэрэглэгч өөрөө сольж болохгүй. Зайг хэрхэн солиулах талаар мэдээлэл авах бол үйлчилгээ үзүүлэгчдээ ханд. Зайг салгах эсвэл үүнийг гал руу хийх гэж бүү оролд. Зайг задалж, бяцалж, цоолж болохгүй. Хэрэв та бүтээгдэхүүнийг хаяхыг хүсвэл зай зэрэг бүтээгдэхүүнийг хаяж, цэвэрлэх зохих арга хэмжээг хаягдал цуглуулах газар авч хэрэгжүүлнэ.

Үүрэг хариуцлагаас татгалзах.

Энэхүү төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой зарим агуулга, үйлчилгээ нь гуравдагч талын өмч бөгөөд зохиогчийн эрх, патент, худалдааны тэмдэг, оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан болно. Ийм агуулга, үйлчилгээг зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулан ханган өгч байгаа юм. Та аль ч агуулга эсвэл үйлчилгээг агуулгын өмчлөгч эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс зөвшөөрөөгүй байдлаар ашиглаж болохгүй. Холбогдох агуулгын өмчлөгч эсвэл үйлчилгээ үзүүлэгч илэрхий байдлаар зөвшөөрсөн байхаас бусад тохиолдолд дээр дурдсаныг хязгаарлалгүйгээр энэхүү төхөөрөмж дээр харагдах аливаа агуулга эсвэл үйлчилгээг өөрчлөх, хуулбарлах, дахин нийтлэх, байршуулах, олон нийтэд мэдэгдэх, дамжуулах, орчуулах, худалдах, дайвар бүтээл гаргаж авах, ашиглах эсвэл ямар нэг байдлаар эсвэл хэрэгслээр дамжуулан бусдад түгээхийг хориглоно.

Монгол