•Анхаарал сарниулж болзошгүй, бухимдсан эсвэл хэт их сэтгэл хөдөлсөн үед утсаар бүү ярь. Утсаар ярьж буй хүндээ жолоо барьж байгаагаа хэлээд, замаас анхаарлыг тань холдуулж болзошгүй яриаг түдгэлзүүл.
Төхөөрөмждөө анхаарал тавьж, зөв ашигла.Гар утсыг хуурай байлга.
•Чийг болон шингэн зүйлс нь гар утасны эд ангийг гэмтээж, цахилгаан холбоос үүсгэж болзошгүй.
•Хэрэв норсон байвал гар утсыг бүү асаа. Хэрэв гар утсыг хэдийн асаасан байвал унтраагаад, зайг нь даруй салгаж ав (хэрэв гар утас унтрахгүй байвал эсвэл зайг нь салгах боломжгүй байвал тэр чигт нь үлдээ). Дараа нь гар утсыг алчуураар арчиж хатаагаад, засварын төвд аваачиж үзүүл.
•Уг төхөөрөмжид дотоод шингэн заагч угсраатай байна. Ус орсны улмаас гар утас гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэгчийн баталгаа үйлчлэхгүй байж болно.
Гар утсыг зөвхөн тэгш гадаргуу дээр хадгал.
Унаж гэмтэх аюултай.
Гар утсыг хэт халуун эсвэл хэт хүйтэн газар бүү хадгал. Гар утсыг 5
•Зуны улиралд битүү машин дотор гэх мэт хэт халсан газарт гар утсыг бүү хадгал. Эс тэгвэл дэлгэц нь буруу ажиллах, гар утас гэмтэх эсвэл зай нь дэлбэрэхэд хүргэж болзошгүй.
•Гар утсыг нарны шууд тусгал бүхий газар (машины хянах самбар дээр гэх мэт) удаан хугацаанд бүү байлга.
•Зайг 0
Гар утсыг зоос, түлхүүр, хүзүүний гинж гэх мэт металл эд зүйлстэй хамт бүү хадгал.
•Гар утас зурагдаж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
•Хэрэв зайны терминалууд металл эд зүйлтэй контактлавал гал гарч болзошгүй.
Монгол