Гар утсыг хортой програм, вирусээс хамгаалахын тулд ашиглалттай холбоотой дараахь зөвлөмжийг дагаж мөрд. Эс тэгвэл баталгааны үйлчилгээний хамрах хүрээнд багтаагүй мэдээлэл алдагдахад хүрч магадгүй.
•Үл таних програм бүү тат.
•Найдваргүй вэбсайтаар бүү зочил.
•Үл мэдэх илгээгчээс ирүүлсэн сэжиг бүхий зурвас эсвэл захидлыг устгаж бай.
•Нууц үг тогтоогоод, түүнийгээ байнга сольж бай.
•Bluetooth гэх мэт утасгүй функцуудыг ашиглаагүй үедээ идэвхгүй болгож бай.
•Хэрэв гар утас хэвийн бус байдлаар ажиллаж эхлэвэл вирусын эсрэг програм ашиглан вирусын халдвар авсан эсэхийг шалга.
•Шинээр татаж авсан програм эсвэл файлуудыг эхлүүлэхийн өмнө гар утсан дээрээ вирусын програм ажиллуулж бай.
•Вирусын эсрэг програмыг компьютер дээрээ суулгаад, вирусын халдвар авсан эсэхийг тогтмол шалгаж бай.
•Бүртгэлийн тохиргоог бүү өөрчил, мөн гар утасны үйлдлийн системийг бүү хувирга.
Монгол