“ГУРАВДАГЧ ТАЛЫН АГУУЛГА БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭГ "БАЙГААГААР" НЬ ХАНГАЖ ӨГЧ БАЙГАА БОЛНО": SAMSUNG НЬ ИЙНХҮҮ ХАНГАН ӨГСӨН АГУУЛГА ЭСВЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯМАР Ч ЗОРИЛГООР ИЛЭРХИЙ БОЛОН БИТҮҮ УТГААР БАТАЛГАА ГАРГАЖ ӨГӨХГҮЙ. SAMSUNG НЬ БИТҮҮ УТГАТАЙ АЛИВАА БАТАЛГААНААС
(ТЭР ДУНДАА ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАТАЛГАА БОЛОН ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ БАТАЛГАА, ГЭХДЭЭ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) ИЛЭРХИЙ БАЙДЛААР ТАТГАЛЗАЖ БАЙНА. SAMSUNG НЬ ЭНЭХҮҮ ГАР УТСААР ДАМЖУУЛАН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ АЛИВАА АГУУЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭН ЗӨВ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР, ЦАГ ҮЕЭ ОЛСОН, ХУУЛЬ ЁСНЫ БОЛОН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАРИУЦАХГҮЙ БӨГӨӨД SAMSUNG НЬ ЯМАРВАА НЭГЭН ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ТАЛААР ТАНД МЭДЭГДСЭН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭСВЭЛ ИРГЭНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ТУХАЙН АГУУЛГА ЭСВЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНД АГУУЛАГДАЖ БУЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙГООР, ЭСВЭЛ ТЭДГЭЭР АГУУЛГА, ҮЙЛЧИЛГЭЭГ ТА БОЛОН АЛИВАА ГУРАВДАГЧ ТАЛ АШИГЛАСНЫ УЛМААС ҮҮССЭН АЛИВАА ШУУД, ШУУД БУС, ТОХИОЛДЛЫН, ОНЦГОЙ, ҮР ДАГАВРЫН ШИНЖ ЧАНАРТАЙ ХОХИРОЛ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ЗАРДАЛ БОЛОН АЛИВАА БУСАД ХОХИРЛЫГ ЯМАР Ч НӨХЦӨЛД (ТЭР ДУНДАА ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫН УЛМААС) ХАРИУЦАХГҮЙ.”
Гуравдагч талын үйлчилгээг ямар ч үед цуцалж, тасалж болох бөгөөд
Samsung нь ийм агуулга, үйлчилгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх хариуцлага хүлээхгүй. Ийм агуулга, үйлчилгээтэй холбоотой аливаа асуулт, үйлчилгээ авах хүсэлтийг тухайн агуулга, үйлчилгээ үзүүлэгчид шууд хандаж гаргах ёстой.
Монгол