•Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх, арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Хэрэв төхөөрөмж хагарсан эсвэл эвдэрсэн байвал бүү ашигла.
Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй. Төхөөрөмж эвдэрвэл Samsung засвар үйлчилгээний төвд аваачиж засуул.
Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой суурилуул.
•Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт төхөөрөмж болон холбогдох хэрэгсэлүүдийг сайтар бэхэлж өгсөн эсэхийг нягтал.
•Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.
Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.
•Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
•Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж гэмтсэн эсвэл эд анги нь буруу ажилладаг болсон байж магадгүй.
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан байлга.
•Зайг удаан хугацаагаар хэрэглэхгүй бол, доголдож болзошгүй.
•Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй болох тул ашиглахаас өмнө дахин цэнэглэх ёстой.
•Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
•Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
•Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах үүднээс энэхүү гарын авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд. Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас учирсан гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг хүчингүй болгож болно.
Монгол