Цахилгаан соронзон энерги шингээх хувийн коэффициент (SAR)-ийн гэрчилгээжүүлэлтийн талаарх мэдээлэл.

Нэмэлт мэдээлэл авахын тулд www.samsung.com/sar гэж ороод төхөөрөмжний загварын дугаарыг оруулан хайж болно.

Бүтээгдэхүүнийг зөв хаях талаар.

(Цахилгаан, электрон төхөөрөмжийн хаягдал)

Бүтээгдэхүүн, нэмэлт хэрэгсэл, унших материал дээр байрлуулсан энэхүү тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүн болон түүний электрон хэрэгслүүд (ж.нь цэнэглэгч, чихэвч, USB кабель)-ийг гэр ахуйн бусад хог хаягдалтай

хамт хаяж болохгүй гэдгийг анхааруулж байгаа юм.

Хяналтгүй хог хаягдлаас байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр зүйлийг бусад хог хаягдлаас тусгаарлаад, материалын нөөцийг тогтвортой дахин ашиглах явдлыг дэмжих үүднээс хариуцлагатайгаар дахин ашиглах ёстой.

Өрхийн хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан дэлгүүр, сум, дүүргийн захиргааны байгууллагатай холбогдож, эдгээр эд зүйлийг байгаль орчинд ээлтэй байдлаар дахин боловсруулж, ашигладаг байгууллага хаана байдаг талаар лавлаж болно.

Албан байгууллагын хэрэглэгчид өөрсдийн ханган нийлүүлэгчтэй холбогдож, худалдан авалтын гэрээнд заасан нөхцөл, болзлыг эргэж үзэх хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн болон түүний электрон нэмэлт хэрэгслүүдийг байгууллагын бусад хог хаягдалтай хольж болохгүй.

Монгол