Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд анги болон засвар үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд багтахгүй болно.

Төхөөрөмжийг ашиглах үедээ дараах зүйлийг анхаарна уу!

Ердийн уламжлалт утсыг барьдаг шигээ гар утсыг босоо байрлалд барь.

Шууд микрофон руу ярь.

Төхөөрөмжийг өөрөө задалж, өөрчилж, засварлаж болохгүй.

Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй болно. Хэрэв гар утсыг засварлах шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний төвд хандана уу.

Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул зайг бүү задал, бүү цоол.

Зайг салгаж авахын өмнө гар утсыг унтрааж бай. Хэрэв төхөөрөмж асаалттай байх үед зайг салгаж авбал төхөөрөмж буруу ажиллахад хүрнэ.

Төхөөрөмжийг цэвэрлэхдээ дараах зүйлийг анхаарна уу!

Төхөөрөмж эсвэл цэнэглэгчийг алчуур эсвэл цэвэрлэгчээр арч.

Зайны терминалыг хөвөнгөөр эсвэл алчуураар цэвэрлэ.

Химийн бодис эсвэл угаалгын бодис бүү ашигла. Ийм бодис хэрэглэвэл төхөөрөмжний гадна талын будаг арилах, зэврэх, тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Төхөөрөмжийг зориулалтаас нь өөр зорилгоор бүү ашигла.

Таны төхөөрөмжний ажиллагаанд алдаа гарч магадгүй.

Төхөөрөмжийг олон нийтийн газар ашиглахдаа бусдын тайван байдлыг алдагдуулахаас зайлсхий.

Гар утсанд хийх засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэ.

Мэргэжлийн бус хүнээр засуулах нь төхөөрөмжийг гэмтээж болзошгүй бөгөөд үйлдвэрлэгчийн баталгааг хүчингүй болгоно.

Монгол