Төхөөрөмжөө их утаатай газар бүү ашигла.

Ингэх нь төхөөрөмжийн гадна тал гэмтэх эсвэл алдаатай ажиллахад хүргэнэ.

Хэрэв та сонсголын аппарат ашигладаг бол үйлдвэрлэгчээс радио шуугианы талаарх мэдээллийг авна уу.

Төхөөрөмжнөөс ялгарах радио хэлбэлзлийн долгион нь сонсголын зарим хэрэгсэлд саад болж болзошгүй. Төхөөрөмжнөөс ялгарах радио хэлбэлзлийн долгион нь таны сонсголын хэрэгсэлд нөлөөлөх эсэхийг олж мэдэхийн тулд төхөөрөмжөө ашиглахаас өмнө үйлдвэрлэгчтэй холбоо барьж лавлана уу.

Дууны төхөөрөмж, радио цамхаг гэх мэт радио хэлбэлзлийн долгион ялгаруулдаг хэрэгсэл, аппаратын дэргэд төхөөрөмжөө бүү ашигла.

Радио хэлбэлзлийн долгион нь таны төхөөрөмжийг буруу ажиллахад хүргэж магадгүй.

Тэсэрч болзошгүй орчинд төхөөрөмжөө унтрааж бай.

Тэсэрч болзошгүй орчинд зайг салгахын оронд гар утсыг унтраа.

Тэсэрч болзошгүй орчинд дагаж мөрдөх ёстой журам, заавар, тэмдгүүдийг үргэлж дагаж мөрд.

Шатахуун дүүргэх цэг (шатахуун түгээх станц), түлш болон химийн бодисын ойр орчимд, эсвэл тэсэлгээний газарт төхөөрөмжөө бүү ашигла.

Төхөөрөмж болон түүний эд анги, нэмэлт хэрэгсэл агуулсан тасалгаанд шатамхай шингэн, хий, тэсрэх бодистой хамт бүү хадгал, мөн хамтад нь бүү авч яв.

Хэрэв төхөөрөмж эсвэл зайнаас хачин үнэр гарах, сонин чимээ сонсогдох, утаа гарах эсвэл шингэн зүйл гоожвол төхөөрөмжийг ашиглахаа даруй зогсоож, Samsung засвар үйлчилгээний төвд аваачиж шалгуулна уу.

Эс тэгвэл гал гарч эсвэл дэлбэрч магадгүй.

Монгол