Төхөөрөмжийг өөрөө задалж, өөрчилж, засварлаж болохгүй.

Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй болно. Хэрэв гар утсыг засварлах шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний төвд хандана уу.

Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул зайг бүү задал, бүү цоол.

Зайг салгаж авахын өмнө гар утсыг унтрааж бай. Хэрэв төхөөрөмж асаалттай байх үед зайг салгаж авбал төхөөрөмж буруу ажиллахад хүрнэ.

Төхөөрөмжийг цэвэрлэхдээ дараах зүйлийг анхаарна уу!

Төхөөрөмж эсвэл цэнэглэгчийг алчуур эсвэл цэвэрлэгчээр арч.

Зайны терминалыг хөвөнгөөр эсвэл алчуураар цэвэрлэ.

Химийн бодис эсвэл угаалгын бодис бүү ашигла. Ийм бодис хэрэглэвэл төхөөрөмжний гадна талын будаг арилах, зэврэх, тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Төхөөрөмжийг зориулалтаас нь өөр зорилгоор бүү ашигла.

Таны төхөөрөмжний ажиллагаанд алдаа гарч магадгүй.

Төхөөрөмжийг олон нийтийн газар ашиглахдаа бусдын тайван байдлыг алдагдуулахаас зайлсхий.

Гар утсанд хийх засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэ.

Мэргэжлийн бус хүнээр засуулах нь төхөөрөмжийг гэмтээж болзошгүй бөгөөд үйлдвэрлэгчийн баталгааг хүчингүй болгоно.

SIM карт, санах ойн карт, кабельтай болгоомжтой харьц.

Картыг оруулах эсвэл кабелийг гар утсанд холбохдоо картыг зөв талаар нь оруулж, кабелийг зөв талд нь холбосныг нягтал.

Өгөгдөл алга болж, карт болон хэрэгслийг гэмтээж болох тул гар утсаар мэдээлэл дамжуулж эсвэл мэдээлэлд хандаж байгаа үед картыг бүү салга.

Картыг хүчтэй цохилт, цахилгаанжилт, бусад хэрэгслийн цахилгааны дуу чимээнээс хамгаал.

Алтлаг өнгөтэй контактууд эсвэл терминалуудад гараараа бүр хүр эсвэл металл эд зүйл бүү хүргэ. Хэрэв бохирдсон байвал картыг зөөлөн алчуураар арчиж цэвэрлэ.

Монгол