Машин жолоодож байх үед төхөөрөмж ашиглах талаарх аюулгүйн бүх дүрэм, журам, анхааруулгыг дагаж мөрд.

Машин жолоодож байх үед машиныг аюулгүй байдлаар жолоодох нь таны биелүүлэх ёстой хамгийн чухал үүрэг хариуцлага юм. Хэрэв хуулиар хориглосон бол машин жолоодож байх үедээ гар утсыг хэзээ

чбүү ашигла. Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрүүл ухаанаар хандаж, дараах зөвлөмжийг санаарай:

Төхөөрөмжтэйгээ сайн танилцаж, хурдан залгах, дахин залгах гэх мэт амарчилсан үйлдлүүдийг нь мэдэж ав. Эдгээр үйлдэл нь төхөөрөмжнөөсөө дуудлага хийх, хүлээн авахад шаардагдах хугацааг багасгахад тусална.

Гар утсаа хүрэхэд ойр газар байрлуул. Замаас хараагаа салгалгүйгээр утасгүй хэрэгсэлд хандах боломжийг ханга. Хэрэв тохиромжгүй үед дуудлага орж ирвэл тухайн дуудлагыг дуут шуудан руу чиглүүл.

Замын хөдөлгөөн ихтэй эсвэл цаг агаарын байдал хүнд байх үед дуудлагыг авахгүй бай. Бороо, шамарга, цас, мөс, замын хөдөлгөөн ихтэй байх нь аюултай нөхцлийг бүрдүүлдэг.

Тэмдэглэл бичиж, утасны дугаар хайж болохгүй. "Хийх ажлын" жагсаалтанд нэмж бичих, хаягийн дэвтрийг гүйлгэж үзэх нь таны анхаарлыг сарниулж, аюулгүй байдлаар жолоодох үүрэг, хариуцлагаас тань түр зуур мартуулах болно.

Дуудлагыг ухаалагаар хийж, замын хөдөлгөөний байдлыг үнэлж тодорхойлж бай. Машин хөдлөөгүй байхад эсвэл хөдөлгөөнд оролцохоос өмнө дуудлага хийж бай. Машин хөдөлгөөнгүй байхад дуудлага хийхээр төлөвлө.

Анхаарал сарниулж болзошгүй, бухимдсан эсвэл хэт их сэтгэл хөдөлсөн үед утсаар бүү ярь. Утсаар ярьж буй хүндээ жолоо барьж байгаагаа хэлээд, замаас анхаарлыг тань холдуулж болзошгүй яриаг түдгэлзүүл.

Төхөөрөмждөө анхаарал тавьж, зөв ашигла.

Төхөөрөмжөө хуурай байлга.

Чийг болон шингэн зүйлс нь төхөөрөмжний эд ангийг гэмтээж, цахилгаан холбоос үүсгэж болзошгүй.

Монгол