Чихэвч ашиглаж байхдаа сонсгол болон чихээ хамгаал.
•Чанга дуунд хэт их өртвөл сонсгол гэмтдэг.
•Алхаж байхдаа чанга дуу сонсох нь таны анхаарлыг
сарниулж, осол гарахад хүргэж болно.
•Чихэвчийг аудио оролтын үүрэнд холбохоос өмнө дууг үргэлж намсгаж бай, мөн яриа эсвэл хөгжим сонсоход хангалттай хэмжээнд л дууг чангалж бай.
•Хуурай орчинд чихэвч дотор цахилгаанжилт үүсч болдог. Чихэвчийг хуурай орчинд ашиглахаас зайлсхий, эсвэл чихэвчийг гар утсанд холбохоос өмнө металл эд зүйлд хүргэж цахилгаанжилтыг арилга.
•Жолоо барьж байх эсвэл дугуй унаж байхдаа чихэвч бүү ашигла. Ингэсэн тохиолдолд таны анхаарал сарниж, осол гарахад хүргэж болзошгүй эсвэл таны оршин суугаа газарт хөдөлгөөнд оролцох үед чихэвч зүүх нь хууль бус байдаг байж болно.
Алхаж байх эсвэл хөдөлж байх үедээ төхөөрөмж ашиглахдаа анхаарал болгоомжтой бай.
•Өөрийгөө болон бусдыг бэртээхгүйн тулд эргэн тойрондоо анхаарал хандуул.
•Чихэвчний кабель гарт эсвэл ойр байгаа ямар нэг зүйлтэй орооцолдоогүй гэдгийг нягтал.
Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.
•Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.
•Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх, арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Хэрэв төхөөрөмж хагарсан эсвэл эвдэрсэн байвал бүү ашигла.
Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй. Төхөөрөмж эвдэрвэл Samsung засвар үйлчилгээний төвд аваачиж засуул.
Монгол