Гар утсыг цэнэглэж байх үед бүү ашигла, мөн гар утсанд нойтон гараар бүү хүр.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.

Цэнэглэгч эсвэл гар утсанд богино холбоос бүү үүсгэ.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах, гал гарах, зай буруу ажиллах эсвэл дэлбэрэхэд хүргэж болзошгүй.

Аянга цахилгаантай бороо орж байхад гар утсыг гадаа бүү ашигла.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гар утас алдаатай ажиллахад хүргэж болзошгүй.

Үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл, сэлбэгийг ашигла.

Нийтлэг хэрэглээний зай эсвэл цэнэглэгч ашиглавал гар утасны эдэлгээний хугацаа богиносч, мөн гар утас алдаатай ажиллахад хүргэнэ. Ийм зай эсвэл цэнэглэгч нь гал гарах эсвэл зай дэлбэрэхэд хүргэж болзошгүй.

Зөвхөн Samsung-аас зөвшөөрөгдсөн, таны гар утсанд тусгайлан зориулагдсан зай болон цэнэглэгчийг ашигла. Тохирохгүй зай болон цэнэглэгч нь танд болон бусдад ноцтой бэртэл учруулж, гар утсыг гэмтээхэд хүргэж болзошгүй.

Samsung-ээс зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд Samsung нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хариуцахгүй.

Гар утсыг арын халаасанд эсвэл бэлхүүсэндээ бүү авч яв.

Хэрэв гар утсанд хэт их даралт өгвөл энэ нь гэмтэх, дэлбэрэх эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Хэрэв мөргөлдвөл эсвэл унавал та гэмтэж болзошгүй.

Цэнэглэгч эсвэл гар утсыг унагааж эсвэл цохиж болохгүй.

Монгол