Алхаж байх эсвэл хөдөлж байх үедээ гар утас ашиглахдаа анхаарал болгоомжтой бай.

Өөрийгөө болон бусдыг бэртээхгүйн тулд эргэн тойрондоо анхаарал хандуул.

Чихэвчний кабель гарт эсвэл ойр байгаа ямар нэг зүйлтэй орооцолдоогүй гэдгийг нягтал.

Гар утсыг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.

Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.

Хэрэв та гар утасны будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх, арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа зогсоогоод эмчид үзүүлнэ үү.

Хэрэв гар утас цуурсан эсвэл эвдэрсэн байвал бүү ашигла.

Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй. Гар утас эвдэрвэл Samsung засвар үйлчилгээний төвд аваачиж засуул.

Гар утас, төхөрөөмжийг болгоомжтой суурилуул.

Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт хэрэгсэл болон холбогдох төхөөрөмжийг сайтар бэхэлж өгсөн эсэхийг нягтал.

Гар утас болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.

Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.

Таны гар утас гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.

Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны гар утас гэмтсэн эсвэл эд анги нь буруу ажилладаг болсон байж магадгүй.

Монгол