•Зүрхний электрон төхөөрөмжид саад учруулах явдлыг аль болох багасгах үүднээс гар утсыг зүрхний төхөөрөмж байрлаж буй талын эсрэг талд ашигла.
•Хэрэв та эмнэлгийн хэрэгсэл ашигладаг бол төхөөрөмжнөөс ялгардаг радио хэлбэлзлийн долгион нь тухайн хэрэгсэлд нөлөөлөх эсэхийг олж мэдэхийн тулд төхөөрөмжөө ашиглахаас өмнө тухайн хэрэгслийг үйлдвэрлэгчтэй холбоо барьж лавлана уу.
•Хөлөг онгоцонд байхдаа электрон хэрэгсэл ашиглавал онгоцны жолоодлогын электрон хэрэгслүүдэд саад учруулж болзошгүй. Онгоц хөөрөх, буух үед гар утсаа унтраасан эсэхээ нягтал. Хэрэв нислэгийн багийнхан зөвшөөрвөл онгоц хөөрсний дараа утсыг нислэгийн горимд ашиглаж болно.
•Таны төхөөрөмжнөөс ялгарах радио шуугианы улмаас машинд суулгасан электрон төхөөрөмж буруу ажиллахад хүрч болно. Нэмэлт мэдээллийг үйлдвэрлэгчээс авна уу.
Төхөөрөмжөө их утаатай газар бүү ашигла.
Ингэх нь төхөөрөмжийн гадна тал гэмтэх эсвэл алдаатай ажиллахад хүргэнэ.
Хэрэв та сонсголын аппарат ашигладаг бол үйлдвэрлэгчээс радио шуугианы талаарх мэдээллийг авна уу.
Төхөөрөмжнөөс ялгарах радио хэлбэлзлийн долгион нь сонсголын зарим хэрэгсэлд саад болж болзошгүй. Төхөөрөмжнөөс ялгарах радио хэлбэлзлийн долгион нь таны сонсголын хэрэгсэлд нөлөөлөх эсэхийг олж мэдэхийн тулд төхөөрөмжөө ашиглахаас өмнө үйлдвэрлэгчтэй холбоо барьж лавлана уу.
Дууны төхөөрөмж, радио цамхаг гэх мэт радио хэлбэлзлийн долгион ялгаруулдаг хэрэгсэл, аппаратын дэргэд төхөөрөмжөө бүү ашигла.
Радио хэлбэлзлийн долгион нь таны төхөөрөмжийг буруу ажиллахад хүргэж магадгүй.
Тэсэрч болзошгүй орчинд төхөөрөмжөө унтрааж бай.
•Тэсэрч болзошгүй орчинд зайг салгахын оронд гар утсыг унтраа.
•Тэсэрч болзошгүй орчинд дагаж мөрдөх ёстой журам, заавар, тэмдгүүдийг үргэлж дагаж мөрд.
Монгол