Түргэн тусламжийн үйлчилгээнд хандах боломжтой байх.

Зарим газар эсвэл нөхцөл байдалд төхөөрөмжнөөсөө түргэн тусламжийн дуудлага хийх боломжгүй байж магадгүй. Алслагдмал эсвэл буурай хөгжилтэй газар руу аялахаас өмнө түргэн тусламжийн үйлчилгээний ажилтнуудтай холбоо барих өөр арга замыг төлөвлө.

Хувийн мэдээллээ хамгаал, хувийн эмзэг мэдээлэл цацагдах, буруу ашиглагдахаас урьдчилан сэргийл.

Төхөөрөмжийг ашиглаж байхдаа чухал мэдээллээ нөөцөлж ав. Аливаа мэдээлэл алдагдсан тохиолдолд Samsung хариуцлага хүлээхгүй.

Төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, дараа нь төхөөрөмжөө дахин форматлаж, хувийн мэдээлэл тань буруу ашиглагдахаас сэргийл.

Аливаа програм татаж авахдаа зөвшөөрлийг нь анхааралтай уншиж танилц. Олон тооны үйлдэл эсвэл их хэмжээний хувийн мэдээлэлд ханддаг програмуудад нэн болгоомжтой ханд.

Зөвшөөрөлгүй эсвэл сэжигтэй ашиглалт явагдаж байгаа эсэхийг олж мэдэхийн тулд дансаа тогтмол шалгаж бай. Хэрэв хувийн мэдээллийг тань буруу зорилгоор ашиглаж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрвэл дансны мэдээллээ устгуулах эсвэл өөрчлөхийн тулд үйлчилгээ үзүүлэгчид ханд.

Төхөөрөмжөө гээсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд дансныхаа нууц үгийг сольж хувийн мэдээллээ хамгаал.

Үл мэдэх эх сурвалж бүхий програмыг ашиглахаас зайлсхий, мөн төхөөрөмжөө дүрс, нууц үг эсвэл пин кодоор түгж.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ.

Агуулгын өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ. Эс тэгвэл зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнд тооцогдох болно. Хэрэглэгч зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг хууль бусаар ашигласны улмаас үүссэн эрх зүйн асуудлыг үйлдвэрлэгч хариуцахгүй.

Монгол