Цахилгааны утсыг нугалж, гэмтээж болохгүй.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.

Төхөөрөмжийг цэнэглэж байхад нойтон гараар бүү хүр.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.

Цэнэглэгчийн эерэг, сөрөг терминалыг хамтад нь бүү залга.

Ингэвэл гал гарах эсвэл ноцтой бэртэхэд хүргэж болно.

Аянга цахилгаантай бороо орж байхад төхөөрөмжийг гадаа бүү ашигла.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл төхөөрөмж алдаатай ажиллахад хүргэж болзошгүй.

Үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл, сэлбэгийг ашигла.

Нийтлэг хэрэглээний зай эсвэл цэнэглэгч ашиглавал төхөөрөмжний эдэлгээний хугацаа багасч, төхөөрөмж алдаатай ажиллахад хүргэнэ. Ийм зай эсвэл цэнэглэгч нь гал гарах эсвэл зай дэлбэрэхэд хүргэж болзошгүй.

Зөвхөн Samsung-с зөвшөөрөгдсөн, таны гар утсанд тусгайлан зориулагдсан зай болон цэнэглэгчийг ашигла. Тохирохгүй зай болон цэнэглэгч нь танд болон бусдад ноцтой бэртэл учруулж, гар утсыг гэмтээхэд хүргэж болзошгүй.

Samsung-ээс зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд Samsung нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хариуцахгүй.

Төхөөрөмжөө арын халаасанд эсвэл бэлхүүсэндээ бүү авч яв.

Хэрэв гар утсанд хэт их даралт өгвөл энэ нь гэмтэх, дэлбэрэх эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Хэрэв мөргөлдвөл эсвэл унавал та гэмтэж болзошгүй.

Цэнэглэгч эсвэл гар утсыг унагааж эсвэл цохиж болохгүй.

Монгол