Утасгүй цэнэглэгч ашиглахдаа, метал биет, соронз, соронзон туузтай карт зэрэг гадны биет утасгүй цэнэглэгч болон гар утасны хооронд байрлуулж болохгүй.

Гар утас цэнэглэгдэхгүй эсвэл халах магадлалтай.

Төхөөрөмж эсвэл түүний зайг хазаж эсвэл сорж болохгүй.

Ингэвэл төхөөрөмж гэмтэж эсвэл дэлбэрч, гал гарах болно.

Хүүхдүүд, амьтад жижиг эд ангийг залгиж, хахах аюултай.

Хэрэв гар утсыг хүүхдүүд ашиглаж байгаа бол зөв ашиглаж байгааг нь нягтал.

Төхөөрөмж эсвэл хамт ирсэн нэмэлт хэрэгслийг нүд, чих, амандаа бүү хий.

Эс тэгвэл амьсгаа боогдох эсвэл ноцтой бэртэхэд хүргэнэ.

Гэмтсэн эсвэл гоожиж буй Литий Ион (Ли-Ион)-той зайд бүү хүр.

Ийм Li-Ion зайг аюулгүй байдлаар хаяхын тулд хамгийн ойр байрлах эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.

Сэрэмжлүүлэг

Аюулгүйн сэрэмжлүүлэг, журмыг үл дагасны улмаас ноцтой бэртэх, өмч хөрөнгөд гэмтэл учрахад хүргэж болзошгүй.

Өөр цахилгаан хэрэгслийн дэргэд төхөөрөмжөө бүү ашигла.

Ихэнх цахилгаан хэрэгсэл радио хэлбэлзлийн долгион ашигладаг. Таны төхөөрөмж бусад цахилгаан хэрэгсэлд нөлөөлж магадгүй.

LTE-ийн өгөгдлийн холболт ашиглавал аудио төхөөрөмж, утасны аппарат гэх мэт өөр хэрэгсэлд нөлөөлж, улмаар саад болж болно.

Монгол