Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан байлга.
•Зайг удаан хугацаагаар хэрэглэхгүй бол, доголдож болзошгүй.
•Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй болох тул ашиглахаас өмнө дахин цэнэглэх ёстой.
•Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
•Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
•Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах үүднээс энэхүү гарын авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд. Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас учирсан гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг хүчингүй болгож болно.
•Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд анги болон засвар үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд багтахгүй болно.
Төхөөрөмжийг ашиглах үедээ дараах зүйлийг анхаарна уу!
•Ердийн уламжлалт утсыг барьдаг шигээ гар утсыг босоо байрлалд барь.
•Шууд микрофон руу ярь.
Төхөөрөмжийг өөрөө задалж, өөрчилж, засварлаж болохгүй.
•Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй болно. Хэрэв гар утсыг засварлах шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний төвд хандана уу.
•Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул зайг бүү задал, бүү цоол.
•Зайг салгаж авахын өмнө гар утсыг унтрааж бай. Хэрэв төхөөрөмж асаалттай байх үед зайг салгаж авбал төхөөрөмж буруу ажиллахад хүрнэ.
Монгол