Алхаж байх эсвэл хөдөлж байх үедээ төхөөрөмж ашиглахдаа анхаарал болгоомжтой бай.

Өөрийгөө болон бусдыг бэртээхгүйн тулд эргэн тойрондоо анхаарал хандуул.

Чихэвчний кабель гарт эсвэл ойр байгаа ямар нэг зүйлтэй орооцолдоогүй гэдгийг нягтал.

Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.

Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.

Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх, арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа зогсоогоод эмчид үзүүлнэ үү.

Хэрэв төхөөрөмж хагарсан эсвэл эвдэрсэн байвал бүү ашигла.

Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй. Төхөөрөмж эвдэрвэл Samsung засвар үйлчилгээний төвд аваачиж засуул.

Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой суурилуул.

Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт төхөөрөмж болон холбогдох хэрэгсэлүүдийг сайтар бэхэлж өгсөн эсэхийг нягтал.

Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.

Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.

Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.

Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж гэмтсэн эсвэл эд анги нь буруу ажилладаг болсон байж магадгүй.

Монгол