Дуудлагыг ухаалагаар хийж, замын хөдөлгөөний байдлыг үнэлж тодорхойлж бай. Машин хөдлөөгүй байхад эсвэл хөдөлгөөнд оролцохоос өмнө дуудлага хийж бай. Машин хөдөлгөөнгүй байхад дуудлага хийхээр төлөвлө.

Анхаарал сарниулж болзошгүй, бухимдсан эсвэл хэт их сэтгэл хөдөлсөн үед утсаар бүү ярь. Утсаар ярьж буй хүндээ жолоо барьж байгаагаа хэлээд, замаас анхаарлыг тань холдуулж болзошгүй яриаг түдгэлзүүл.

Төхөөрөмждөө анхаарал тавьж, зөв ашигла.

Төхөөрөмжөө хуурай байлга.

Чийг болон шингэн зүйлс нь төхөөрөмжний эд ангийг гэмтээж, цахилгаан холбоос үүсгэж болзошгүй.

Хэрэв норсон байвал гар утсыг бүү асаа. Хэрэв гар утсыг хэдийн асаасан байвал унтраагаад, зайг нь даруй салгаж ав (хэрэв төхөөрөмж унтрахгүй байвал эсвэл зайг нь салгах боломжгүй байвал тэр чигт нь үлдээ). Дараа нь гар утсыг алчуураар арчиж хатаагаад, засварын төвд аваачиж үзүүл.

Уг төхөөрөмжид дотоод шингэн заагч угсраатай байдаг. Ус орсны улмаас төхөөрөмж гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэгчийн баталгаа үйлчлэхгүй байж болно.

Төхөөрөмжөө зөвхөн тэгш гадаргуу дээр хадгал.

Унаж гэмтэх аюултай.

Гар утсыг 0 °C-с 35 °C-н орчны температуртай газарт ашиглаж болно. Та гар утсыг -20 °C-с 50 °C-н орчны температурт хадгалах боломжтой. Заасан температурын хүрээнээс гадуур гар утсыг ашиглаж, хадгалвал гар утсыг гэмтээх эсвэл зайны ашиглалтын хугацааг богиносгоход хүргэж болно.

Зуны улиралд битүү машин дотор мэт хэт халсан газарт гар утсыг бүү хадгал. Эс тэгвэл дэлгэц нь буруу ажиллах, төхөөрөмж гэмтэх эсвэл зай нь дэлбэрэхэд хүргэж болзошгүй.

Гар утсыг нарны шууд тусгал бүхий газар (машины хянах самбар дээр гэх мэт) удаан хугацаанд бүү байлга.

Зайг 0 °C-с 45 °C-н орчны температуртай газарт тусад нь хадгалж болно.

Монгол