Аюулгүй байдлын талаарх мэдээлэл

Гар утсыг ашиглахаасаа өмнө аюулгүй байдлын талаарх уг чухал мэдээлэлтэй танилцана уу. Энд таны гар утасны аюулгүй байдлын ерөнхий мэдээлэл агуулагдаж буй бөгөөд гар утсанд тань хэрэглэгдэхгүй агуулга ч байж болно. Өөртөө болон бусдад гэмтэл учруулж, гар утсаа гэмтээхээс сэргийлэхийн тулд анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээллийг сахиж мөрдөнө үү.

‘Гар утас’ гэсэн нэр томьёонд бүтээгдэхүүн, түүний зай, цэнэглэгч, бүтээгдэхүүнд дагалдсан зүйлс, бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэгдэх Samsung-с зөвшөөрсөн бүх нэмэлт хэрэгслүүд хамаарна.

Анхааруулга

Аюулгүйн анхааруулга, журмыг үл биелүүлсний улмаас ноцтой бэртэх эсвэл үхэлд хүрч болно.

Гэмтсэн цахилгааны утас, залгуур, цахилгааны суларсан суурь залгуурыг бүү ашигла.

Сайтар бэхлэгдээгүй холболтууд нь тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болно.

Гар утас, цэнэглэгч, цэнэглэгчийн кабель утас эсвэл цахилгааны залгуурт нойтон гар эсвэл биеийнхээ өөр нойтон хэсгээр бүү хүр.

Эс тэгвэл цахилгаанд цохиулж үхэхэд хүргэж болзошгүй.

Цахилгааны утсыг нугалж, гэмтээж болохгүй.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.

Монгол