Хэрэв норсон байвал гар утсыг бүү асаа. Хэрэв гар утсыг хэдийн асаасан байвал унтраагаад, зайг нь даруй салгаж ав (хэрэв төхөөрөмж унтрахгүй байвал эсвэл зайг нь салгах боломжгүй байвал тэр чигт нь үлдээ). Дараа нь гар утсыг алчуураар арчиж хатаагаад, засварын төвд аваачиж үзүүл.

Уг төхөөрөмжид дотоод шингэн заагч угсраатай байдаг. Ус орсны улмаас төхөөрөмж гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэгчийн баталгаа үйлчлэхгүй байж болно.

Төхөөрөмжөө зөвхөн тэгш гадаргуу дээр хадгал.

Унаж гэмтэх аюултай.

Гар утсыг 0 °C-с 35 °C-н орчны температуртай газарт ашиглаж болно. Та гар утсыг -20 °C-с 50 °C-н орчны температурт хадгалах боломжтой. Заасан температурын хүрээнээс гадуур гар утсыг ашиглаж, хадгалвал гар утсыг гэмтээх эсвэл зайны ашиглалтын хугацааг богиносгоход хүргэж болно.

Зуны улиралд битүү машин дотор мэт хэт халсан газарт гар утсыг бүү хадгал. Эс тэгвэл дэлгэц нь буруу ажиллах, төхөөрөмж гэмтэх эсвэл зай нь дэлбэрэхэд хүргэж болзошгүй.

Гар утсыг нарны шууд тусгал бүхий газар (машины хянах самбар дээр гэх мэт) удаан хугацаанд бүү байлга.

Авагддаг зайтай төхөөрөмжүүдийн хувьд, зайг 0 °C-45 °C-н орчны температуртай газарт тусад нь хадгалж болно.

Төхөөрөмжөө зоос, түлхүүр, хүзүүний гинж гэх мэт металл эд зүйлстэй хамт бүү хадгал.

Төхөөрөмж зурагдаж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.

Хэрэв зайны терминалууд металл эд зүйлд хүрвэл гал гарч болзошгүй.

Төхөөрөмжөө соронзтой орчинд бүү хадгал.

Соронзтой орчинд төхөөрөмж алдаатай ажиллах, зай цэнэггүй болоход хүргэж болох магадалтай.

Соронзон зурвастай карт, тэр дундаа кредит карт, утасны карт, банкны дэвтэр, онгоцонд суух тасалбар зэрэг нь соронзон орны нөлөөгөөр гэмтэж болно.

Монгол