Төхөөрөмж болон цэнэглэгчийн устгалыг болгоомжтой хий.

Төхөөрөмж болон цэнэглэгчийг устгах зорилгоор галд хэзээ ч бүү хий. Төхөөрөмж болон цэнэглэгчийг бичил долгионы зуух, цахилгаан зуух, халаагуур гэх мэт халаадаг хэрэгсэл дээр эсвэл ойр хавьд нь бүү тавь. Төхөөрөмж хэт халвал дэлбэрэх аюултай. Ашиглагдсан зай эсвэл гар утсыг хаяхдаа тухайн орон нутагт үйлчилдэг бүх дүрэм журмыг дагаж мөрд.

Төхөөрөмжийг бяцалж, цоолж болохгүй.

Дотоод богино холбоос үүсч, хэт халахад хүргэж болох тул төхөөрөмжийг гадны хэт өндөр даралтанд бүү өртүүл.

Төхөөрөмж, зай, цэнэглэгчийг гэмтэхээс хамгаал.

Төхөөрөмж, зайг хэт хүйтэн эсвэл хэт халуун температурт байлгахаас зайлсхий.

Хэт халуун, хүйтэн температур нь төхөөрөмжийг гэмтээж, мөн төхөөрөмж болон зайны цэнэглэх хүчин чадлыг бууруулж, эдэлгээний хугацааг богиносгох болно.

Цэнэглэгчийн эерэг, сөрөг терминалыг хамтад нь шууд залгахгүй бөгөөд тэдгээрийг металл биеттэй шүргэлцүүлж болохгүй. Ингэвэл зай нь доголдож болзошгүй.

Гэмтсэн цэнэглэгч эсвэл зайг хэзээ ч бүү ашигла.

Төхөөрөмжийг халаагуур, бичил долгионы зуух, халуунаар боловсруулах төхөөрөмж, өндөр даралтын сав дотор эсвэл ойр хавьд нь бүү хадгал.

Зай гоожиж болзошгүй.

Төхөөрөмж хэт халах эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Төхөөрөмжийг тоос эсвэл агаараар дамждаг бодисын бөөгнөрөл ихтэй газар бүү ашигла, мөн бүү хадгал.

Тоос эсвэл гадны биет төхөөрөмжийг алдаатай ажиллахад хүргэж, улмаар гал гарах, цахилгаанд цохиулахад хүргэж болно.

Монгол