Хэт халсан гар утсанд арьс удаан хугацааны турш өртвөл улайх, толбо үүсэх гэх мэт бага температурт түлэгдэх шинж тэмдэг бий болж магадгүй.

Арын таг нь салсан байх үед гар утсыг бүү ашигла.

Төхөөрөмжний зай нь салж унаж болзошгүй ба улмаар төхөөрөмжөө гэмтээж, алдаатай ажиллахад хүргэж болно.

Хэрэв таны төхөөрөмж гэрэлтэй эсвэл камерын гэрэл цацаргагчтай бол гэрлийг нь хүмүүс болон гэрийн тэжээвэр амьтдын нүднээс хол байлга.

Гэрэл цацаргагчийг нүдэнд ойр ашиглавал түр хараагүй болох эсвэл нүд гэмтэхэд хүргэнэ.

Анивчдаг гэрэлд өртөхдөө болгоомжтой бай.

Гар утсыг ашиглаж байх үед өрөөнд гэрлийг асаалттай байлган дэлгэцийг нүдэндээ хэт ойр бүү барь.

Удаан хугацаанд видео үзэх эсвэл гэрэл цацаргагчтай тоглоом тоглох үед нүд хурдан анивчиж буй гэрэлд өртсөнөөр татаж унах эсвэл ухаан алдах тохиолдол гардаг. Хэрэв бие тань эвгүйрвэл гар утсыг ашиглахаа даруй боль.

Хэрэв таньтай холбоотой хэн нэгэн хүн ижил төстэй хэрэгсэл ашиглаж байх үедээ татаж унасан эсвэл ухаан алдаж байсан бол гар утсыг ашиглахаас өмнө эмчтэй зөвлөлд.

Хэрэв танд бие эвгүйрэх, шөрмөс татах, толгой эргэх шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа даруй зогсоож, эмчээс зөвлөгөө ав.

Нүд ядрахаас урьдчилан сэргийлэхийн тулд гар утсыг ашиглаж байх үедээ ойр ойрхон завсарлаж бай.

Давтагдах хөдөлгөөний улмаас гэмтэх эрсдэлийг бууруул.

Аль нэг үйлдлийг олон дахин давтан хийхэд, тухайлбал, товчлуурууд дээр дарах, мэдрэгчтэй дэлгэц дээр хуруугаараа тэмдэгт зурах эсвэл тоглоом тоглоход гар, хүзүү, мөр болон биеийн бусад хэсэгт үе үе өвддөг. Гар утсыг удаан үргэлжилсэн хугацаанд ашиглах үед гар утсыг чанга биш сул барьж, товч дээр зөөлөн дарж, мөн ойр ойрхон завсарлаж бай. Хэрэв ийнхүү ашиглах явцад эсвэл дараа нь танд эвгүй мэдрэмж төрсөн хэвээр байвал гар утсыг ашиглахаа болиод эмчид ханд.

Монгол